Тус бассейн нь 2020 оны 06 дугаар сард нээлтээ хийж усан спортоор хичээллэгч хүүхэд залуусыг хичээллүүлж эхэлсэн. Бассейн нь 25м урттай, 12,5м өргөнтэй, 1,8-2м гүн 5-н замтай. 200 хүний багтаамжтай үзэгчдийн суудалтай. Бассейн нь 550 тонн усны багтаамжтай. 1 цагт 15-20 хүн хичээллэх боломжтой. Цаг тухайд нь ариутгал халдваргүйжүүлэлт хийж, усыг хлор ус тунгалагчаар хангаж, багш дасгалжуулагч, эмч, лаборант, үйлчлэгч нар суралцагчдын хичээллэх таатай нөхцөл боломжоор хангаж чанартай сургалтыг зааж ажиллаж байна. Манай бассейнаар идэвхтэй үйлчлүүлж спортоор хичээллэж биеийн дархлаагаа дэмжицгээе.
Өвөрхангай аймгийн усан спортын төв нь 2020 оны 6 сард ашиглалтанд орсон. Орчин үеийн тоног төхөөрөмж мэргэжлийн багштай фитнессийн үйл ажиллагаа явуулж байна. Манай фитнесс клуб нь 7 хоногын 6 өдөр сургалт явуулдаг. Өдөрт 5 ээлжээр хичээллэж нэг ээлжиндээ 5 - 10 хүн хичээллэх хүчин чадалтай ажиллаж байна. Сүүлийн үеийн стандарт шаардлага хангасан 22 төрлийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй. Заалны агааржуулалт, цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт өдөр бүр тогтмол хийгдэж байна.
Шинэ гишүүддээ үзүүлэх үйлчилгээ
Манай клубийн тогтмол зохион байгуулдаг ажил